Санал хүсэлт илгээх

Mongolian

MN

Алсын хараа

Олон улсын түвшний боловсролтой, хүмүүнлэг бүтээлч, мэдээллийн технологийг шимтэн суралцсан шинэ үеийг Монголдоо бэлтгэдэг тэргүүлэгч сургууль байна.

Эрхэм зорилго

Дэлхийн жишигт нийцсэн гадаад хэл, мэдээллийн технологи, урлаг, спортын сургалтыг уламжлал шинэчлэлтэй хослуулан хэрэгжүүлж, эрүүл чийрэг бие бялдартай, эерэг хүмүүжилтэй, бие даан суралцах чадвартай, эх оронч хүүхдийг төлөвшүүлэхэд чиглэнэ.

Манлайлал

Хүн бүр ерөнхийлөгч дарга болох албагүй ч хариуцсан ажилдаа манлайлагч байх үүрэгтэй. Энэ чадварыг бага насанд нь олгосноор хүүхдийн үүрэг хариуцлага нэмэгддэг. Бид хөгжье- Багшаа сонсоё , Ааваа ээжээ Ажлаа тайван хийгээрэй хөтөлбөрөөр олгогдоно

Хүүхдийн хөгжлийн хөтөлбөр

Хүүхдийн хөгжлийн хөтөлбөрөөр 12 төрлийн дугуйлан секц хичээллэхээс гадна сургалт, зөвлөгөөн, клубын үйл ажиллагаагаар хүүхдийг төлөвшүүлэх нийгэмшүүлэх анхааралтай хариуцлагатай иргэн болгоход анхаарч олон улсын сэтгэл зүйн SEEl хөтөлбөрийг бага насны хүүхдийн онцлогт тулгуурлан боловсруулсныг хэрэгжүүлэн ажиллана.

Багшийн хөгжил

Сайн багшийн гар дээрээс сайн шавь, сайн сургалт чанартай боловсрол түгээгддэг. Багш ажлаа дүүрэн хийх нь хүүхдийн хөгжилд ихээхэн нөлөөлдөг. Бага насны хүүхдэд заах арга зүйг эзэмшсэн багш нарыг бэлтгэхийн суурь нь сайн сургалтын хөтөлбөр, мэргэжлийн менежерийн зөвлөгөө сургуулийн дотоод хяналтаас ихээхэн шалтгаалдаг. Бидний багшийн хөгжлийн гол зорилго нь тасралтгүй чиглүүлэгч багш байхад оршино

Тэгшитгэлийн сургалт

Нэг ангид нэг хөтөлбөрөөр суралцаж байгаа хирнээ хүүхдийн сургалтын түвшин харилцан адилгүй байдаг. Энэ нь хүүхдийн хүлээж авах чадвар анхаарал төвлөрөлт сэтгэлгээний хурдаас ихээхэн шалтгаалдаг. Харин манай сургууль нь хичээл бүрээр нь түвшинг тогтоож стандарт хангуулах ижил түвшинд хүргэх тусгайлсан хөтөлбөртэй гэдгээрээ онцлог. Хүүхэд бүр аав ээждээ эрхэм. Тийм учраас хичээлийн агуулгын хоцрогдолтой хүүхэд байх ёсгүй энэ манай сургуулийн тэгшитгэлийн хөтөлбөрийн онцлог юм.

Сургалтын хөтөлбөрүүд

Сурагчдын сорилтод оруулах, урамшуулах, дээд боловсрол болон түүнээс дээш амжилтанд хүрэхэд бэлтгэх зорилготой цогц сургалтын хөтөлбөр.

Oxford English хөтөлбөр

Оксфордын Олон Улсын Хөтөлбөр (Oxford International Curriculum) нь дэлхий даяар зөвхөн шалгарсан сургуульд хэрэгждэг ..

Англи хэлМатематикШинжлэх ухаанСэтгэлзүйн хөгжилГлобал иргэншилБүтээлч сэтгэлгээ

BSD хөтөлбөр

BSD (British School Design) хөтөлбөр нь Их Британийн боловсролын стандарт, арга барилд тулгуурласан олон улсын боловсролын хөтөлбөр юм.

Англи хэлМатематикХувь хүний хөгжилДижитал ур чадварШинжлэх ухаан, Технологи

Steam хөтөлбөр

STEAM гэдэг нь дараах таван чиглэлийн боловсролыг нэгтгэсэн загвар юм

Шинжлэх ухаанТехнологиИнженерчлэлУрлагМатематик

Хятад хэлний төрөлжсөн хөтөлбөр

Манай сургуулийн Хятад хэлний хөтөлбөр нь сурагчдад хятад хэлний сонсох, ярих, унших, бичих чадварыг хөгжүүлэх зорилготой бөгөөд хятад хэлний үндсэн дүрэм, үгсийн сан, ярианы чадварыг суралцуулахад анхаардаг.

Хятад хэл

Code Monkey хөтөлбөр

CodeMonkey нь 6-14 насны хүүхдүүдэд зориулсан код бичих онлайн тоглоом суурилсан боловсролын платформ юм.

Game BuilderDodo Does MathBanana TalesCoding ChatbotsPython

Манай сургууль

Суралцах урам зориг, нийгэмлэгийг дэмжих зорилготой үзэсгэлэнтэй, орчин үеийн кампус. Байгууллага бүрийг оюутны өсөлт хөгжилт, амжилтыг дэмжих үүднээс сайтар зохион бүтээсэн.

Бага насны хүүхдийн ном

Манай сургуулийн анги бүр үүдэндээ бичил номын сантай бөгөөд Номын санч 7 хоног бүр анги болгонд Уншлагын цагийг удирдан явуулдаг. Энэ нь бага насны хүүхдүүдэд унших соёлыг төлөвшүүлэх, уран зохиолын мэдлэгийг нэмэгдүүлэх, хэл ярианы хөгжил болон сэтгэн бодох чадварыг дэмжих зорилготой.

Хоолны танхим

Хоолны заал нэг зэрэг 100 хүүхэд хооллох боломжтой бөгөөд хоол зүйч, мэргэжлийн тогооч, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компанитай хамтран ажиллаж байна. Хоолны илчлэг норм хангах шим тэжээлтэй хоолоор хангах нь бидний үүрэг.

Спортын цогцолбор

Бага насны хүүхэд биен тамирын хичээлд ахлах насны хүүхдүүдтэй нэг зааланд хичээллэх нь тодорхой эрсдэлийг бий болгодог. Манай сургуулийн заал нь бага насны хүүхдийн онцлогт тохирсон мини гар бөмбөг, олсонд авиралт, ханын авиралт, дэвжээт спортын төрлөөр хичээллэх боломжтой идэвхтэй хөдөлгөөн дэмжигч хүүхдийн орчин юм. Дэлхийн боловсролын чиг хандлага хүүхдийг нас насны онцлогт тохирсон байдлаар спортоор хичээллүүлж бие бялдрын хувьд өв тэгш болгох зорилго агуулагдаж байна. Манай сургуулийн хувьд төрөлжсөн бага сургуульд зориулагдсан стандарт заалтай байгаа нь хүүхдүүдэд маань спортод дуртай сонирхолтой байдлыг бага наснаас нь хэвшүүлэн ажиллана

Урлагийн төв

Урлагын төвөөр дамжуулан таны хүүхэд даралтат хөгжим, бишгүүр , үкэлэлэ тоглож сурахаас гадна ардын бүжиг, уран уншлагын дугуйланд хамрагдаж тайзны соёл, өөрийгөө ялан дийлэх чадвар, бүрэг ичимтгий байдлаас гарч урлагаар хүмүүжих хөгжүүлэх аялалд гарна. Хүн бүр хөгжимчин дуучин бүжигчин болох албагүй. Гэхдээ урлагт хайртай дуртай байх нь хүүхдийн хүмүүжилд ихээхэн нөлөөтэй бөгөөд энэ нь анги ахих тусам сайн үр дүнг авчирдаг

Мэдээ мэдээлэл

Санал хүсэлт илгээх

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Хан -Уул Дүүргийн 23-р хороо, Арцатын ам
Утас: 8630 4488
Цахим шуудан: ens.nova2025@gmail.com
Цахим хаяг: https://ens.org.mn

©2025 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.